Inflation Hedging Coin компанийн захирал О.Мөнхжингийн санаачилсан IHC койн 11.00 цагаас сервэр идэвхжүүлэн хөрөнгө оруулалт татах эхний захиалгаа авлаа. Энэ талаар О.Мөнхжин мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Манай захиалга маш хурдтай явж Coinhub дээр эхний 30 секундэд дүүрлээ. 11.00 цагаас дөнгөж нээгдэхэд дарж амжсан хүмүүс захиалж амжаад дууссан байна. Сервирийн түгжрэл бусад биржүүдэд үүссэн. Зарим залуус минь юу ч хийсэн сонин хандлагаар хандаж болохгүй. Бидний түүх бүтээсэн энэхүү баярт өдрийг битгий харлуулаарай. 2860 хэрэглэгч Coinhub дээр бүртгүүлж, дүүрсэн байна. Би нэг цагийн дотор дуусна гэж бодож байсан. Санаснаас хэт хурдан хугацаанд буюу 30 секундэд дүүрлээ. Маш их баяртай байна" гэв.