Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Г.Занданшатарын АНУ-д хийх айлчлалын хугацаа дахин хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 10 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.03.05) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын дундуур АНУ-д айлчлал хийхээр төлөвлөж байсан. Тэрбээр ноён Элчин сайдад хандан энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархаад, хугацааг дахин товлохоор хойшлуулсныг дуулгав.

Тэрээр “Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтээр дагах учиртай. Тиймээс АНУ-д хийх айлчлалын хугацааг дахин товлох шаардлага үүсэж байна. Айлчлал бидний болон хоёр улсын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг тэмдэглэж хэлье” гэлээ.

Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзаж байгаад УИХ-ын даргад хариу талархаад, Монгол Улсад үүссэн нөхцөл байдлыг ойлгож байгаагаа илэрхийлэв. Тэрбээр холбогдох байгууллагуудтай хамтран, айлчлалын хугацааг дахин товлох асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Спикер хатагтай Н.Пелоситой албан ёсны уулзалт хийж, Конгрессын төлөөлөгчдийн танхимын Байнгын хороодын удирдлагууд, Сенатын гишүүд, Конгресс дахь АНУ-Монголын бүлгийн удирдлага болон албаны бусад хүмүүстэй уулзаж, хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгаа юм. Мөн хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай хууль”-ийг АНУ-ын Конгрессоор батлуулах үйл явцыг урагшлуулах, ФАТФ-ын саарал жагсаалтаас ойрын хугацаанд гарахад хамтран ажиллах талаар АНУ-ын Сангийн яамны удирдлагуудтай уулзалт хийхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.