Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна. ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусний халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан.

Өнөөдрийн байдлаар тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байгаа аж. 

Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд Коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцлаа.
Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна. 

Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана
Нийслэлийн түгжрэлийг бууруулахаар ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллана
 
Баацагаан сумын Бөөнцагаан нуурт 16 зүйлийн 5232 шувууд хаврын ажиглалтаар тоологджээ
Баацагаан сумын Бөөнцагаан нуурт 16 зүйлийн 5232 шувууд хаврын ажиглалтаар тоологджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.