Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар буурчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цаг үеийн асуудлаар  НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Өнгөрсөн өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага таван өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 39 хувиар, гал түймэр, гамшиг ослын дуудлага 35 хувиар тус тус буурсан талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ. Мөн хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулж хуурайшилт ихэсдэг тул гал түймрээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд сэрэмжлүүллээ.

Агаарын чанарын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцорын хэмжээ 80 хувиар, PM 2.5 хэмжээтэй тоосонцор 70 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

АНУ Монгол Улсад 41.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв
АНУ Монгол Улсад 41.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв
 
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй.  “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Г.ЁНДОН: Ногдол ашиг тараахад хууль зөрчөөгүй. “Эрдэнэт” үйлдвэр хувийн компани биш, 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.