Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Монгол Улсад 41.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческийн хамтаар хонх цохиж Олон Улсын Хөгжлийн Агентлагийн (USAID) санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын жижиг, дунд бизнесүүдийг дэмжих “БЭСТ” хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой энэхүү хөтөлбөр нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд шууд нөлөөтэй байхад чухал ач холбогдолтой юм.

Ялангуяа корона вирусийн халдварын сорилттой тулгарч буй өнөө үед 15 сая ам.доллар буюу 41.3 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байгаад эрхэм Элчин сайд М.С.Клечески, Элчин сайдын яам болон Олон Улсын Хөгжлийн Агентлагийн хамт олонд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал илэрхийлжээ.

2050 он гэхэд Монгол улс аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана
2050 он гэхэд Монгол улс аз жаргалын индексээр дэлхийн эхний 10 орны тоонд багтана
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.