Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Индонезийн цагдаа нар амны хаалтыг 8 дахин өндөр үнээр борлуулж байсан иргэдийг баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

Индонезийн Иогякарта хотын нэгэн эмийн санд амны хаалт зарагдаж дууссан тухай зар өлгөжээ.

гуравдугаар сарын 3-ы өдөр.  Зургийн эх сурвалж: cnn

Түлхүүр мэдээлэл:

  • Индонезийн гурван иргэн амны хаалт, ариутгалын бодисыг нөөцөлж, зах зээлийн үнээс 8 дахин өндөр үнээр борлуулж байжээ.
  • Тус хэргийг үйлдсэн сэжигтнүүд таван жилийн хорих ялаар шийтгүүлж болзошгүй.

Индонезийн цагдаа нар коронавирусын тархалтыг далимдуулж амны хаалт болон ариутгалын бодисыг ихээр нөөцлөн, өндөр үнээр борлуулж байсан гурван иргэнийг баривчилжээ.

Энэ талаар Жава мужийн цагдаагийн төв комиссар Буди Хариянто (Budi Hariyanto) хэлэхдээ “Тус гурван этгээд нь их хэмжээний ашиг олох зорилгоор хоёрдугаар сараас эхлэн амны хаалт нөөцөлж, улмаар 8 дахин өндөр үнээр борлуулж байсныг илрүүлэн баривчилсан” гэжээ.

Хэргийн мөрдлөг дуусч, ял тулгавал тус гурван этгээдийг таван жилийн хорих ял, 3.5 сая долларын торгууль ногдуулж магадгүй юм байна.

Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо (Joko Widodo) иймээрхүү байдлаар ашиг хонжоо хайсан иргэд, аж ахуй нэгжүүдэд хатуу арга хэмжээ авахыг Үндэсний цагдаагийн газарт даалгасан байна.

Дэвсгэр мэдээлэл: Саяхан ДЭМБ-аас дэлхий даяар амны хаалт, ариутгалын бодис, бээлий зэрэг хувийн хамгаалах хэрэгслүүдэд хомсдол үүсэх аюул нүүрлээд байгааг мэдээлсэн юм. Мөн тус хэрэгслүүдийн тоо одоо байгаагаас 4 дахин нэмэгдэж байж хүрэлцээтэй болно гэсэн тооцоо гаргажээ.

Эх сурвалж: CNN

Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд зориулж хилийн торыг чөлөөллөө
Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд зориулж хилийн торыг чөлөөллөө
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.