Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк 4.3 тонн үнэт металл худалдан авчээ

Огноо
Унших
1 минут 4 секунд


Монголбанк 2020 оны эхний хоёр сард нийт 4.3 тн үнэт металл худалдан авчээ.

Үүнээс 2020 оны 2 дугаар сард 952 кг үнэт металл худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 96 кг үнэт металл худалдан авч байснаас 856 кг-аар өссөн үзүүлэлттэй байна.

2020 оны 2 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 16 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 18 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 2 дугаар сард 140,292.94 төгрөг байлаа.

2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

1990-2020 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

2020 оны 2 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

 

2020 оны ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт цахим хэлбэрээр болно
2020 оны ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулга уулзалт цахим хэлбэрээр болно
 
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.