ОУВС-ын Гүйцэтгэх Захирал К.Георгиева, Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Д.Малфас нар өчигдөр мэдэгдэл гаргажээ.
Коронавирусийн халдварын эрсдэл дэлхийн олон улс орныг хамарч байгаа өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан жил бүрийн хавар зохион байгуулж ирсэн ОУВС, ДБ-ны хаврын чуулга уулзалтыг Вашингтон ДС хотод цугларч хийхгүй, цахим хэлбэрээр хийхээр болсноо мэдэгдлээ.
Тэд мэдэгдэлдээ : "Дэлхийн улс орнуудад тархаад буй коронавирусийн халдвар, түүнийг хүрээлсэн хүний эмгэнэлт явдал маш их санаа зовж байна. Вирустай холбоотой эрүүл мэндийн асуудал улам бүр нэмэгдэж байгааг харгалзан ОУВС, Дэлхийн банкны удирдлага, тэдгээрийн гүйцэтгэх зөвлөлүүд 2020 оны ОУВС-Дэлхийн банкны хаврын чуулга уулзалтыг виртуал формат буюу цахим хэлбэрээр хийх болсноо мэдэгдэж байна. Бид хаврын уулзалтад оролцогчид болон ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг эн тэргүүнд авч үзэн, дараах шийдвэрийг гаргалаа" гэсэн юм.
эх сурвалж : IMF Communications Department