Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар олгож, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаа асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж ажилласан. Улмаар 2008 оноос хойш Туул голын хойд эрэг дагуу 23 ААН-д олгосон газрын 19-ийнх нь газар эзэмших эрхийн цуцлахаа Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлсэн билээ.
Тус 19 газар эзэмшигч нь барилгын ажлаа эхлүүлээгүй, зарим ААН нь шөнийн цагаар их хэмжээний хайрга, дайргын бургасууд дээр асгаж, гэмтээж байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай онцолсон юм.
Ингээд 2008 оноос хойш Туул голын эргэ дагуу газар эзэмших эрх авсан 23 ААН-ийг танилцуулж байна.
Сэргэлэн тал инвест ХХК |
Үйлчилгээтэй орон сууц |
Зориулалтаа өөрчилсөн |
Цэцэгсийн шилтгээн ХХК |
Контор, үйлчилгээ, орон сууц |
Газар эзэмших эрх шинээр олгосон |
Халзан Батжаргал |
Орон сууц |
Ц.Чинбатаас нэр шилжүүлж эзэмшсэн |
Ц.Чинбат |
Орон сууц |
Өөрийн эзэмшсэн газраа хэсэгчлэн хувааж нэр шилжүүлсэн |
Туул ривербъю ХХК |
Үйлчилгээ |
Байршил шилжсэн |
Туул ривербъю ХХК |
Үйлчилгээ |
Байршил шилжсэн |
Алтантуяа Бат-Эрдэнэ |
Үйлчилгээ, орон сууц |
БЗД-ийн 6 дугаар хорооноос байршил, нэр шилжсэн |
Амстел ХХК |
Үйлчилгээ, орон сууц |
Байршил өөрчлөн эзэмшсэн |
Адвайс консалтинг |
Амины орон сууц |
Газар эзэмших эрх шинээр олгосон |
Идэр Интернэшнл |
Орон сууц, сургууль, цэцэрлэг |
Талбайн хэмжээг нэмэгдүүлсэн |
Жибивентури ХХК |
Орон сууц |
Талбайн хэмжээг нэмэгдүүлсэн |
Могулибиз ХХК |
Амины орон сууц |
Хугацаагаа сунгуулсан |
Дорж Энхболд |
Үйлчилгээ |
Өөрийн эзэмшлийн газраа хэсэгчлэн хувааж нэр шилжүүлсэн |
Таймскүэр девелопмент ХХК |
Үйлчилгээ |
Д.Энхболдоос хэсэгчлэн нэр шилжүүлж эзэмшсэн |
Таймскүэр девелопмент ХХК |
Сургууль, цэцэрлэгийн цогцолбор |
Эко констракшн ХХК-аас нэр шилжүүлж эзэмшсэн |
С тандарт групп ХХК |
Орон сууц |
Хугацаагаа сунгуулсан |
Даймонд рөүд ХХК |
Орон сууц |
Газар эзэмших эрх шинээр олгосон |
Бямбадорж Сэргэлэн |
Амины орон сууц |
Адвело ХХК-аас нэр шилжүүлж эзэмшсэн |
Сандүдэ |
Амины орон сууц хотхон |
Газар шинээр эзэмших эрх олгосон |
Хадбаасан Батбаасан |
Амины орон сууц |
Газар шинээр эзэмших эрх олгосон |
Хадбаасан Батбаасан |
Амины орон сууц |
Газар шинээр эзэмших эрх олгосон |
Шагдарсүрэн Ядамдорж |
Амины орон сууц |
Газар шинээр эзэмших эрх олгосон |
Бурмаа Булган |
Амины орон сууц |
Газар шинээр эзэмших эрх олгосон |
Болор-Эрдэнэ Бямбацогт |
Амины орон сууц |
Газар шинээр эзэмших эрх олгосон |