Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмараас зугтсан сэтгүүлчдийг Тайландад баривчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 57 секунд

  Мьянмараас зугтан гарсан “Democratic Voice of Burma” хэмээх бие даасан хэвлэлийн гурван сэтгүүлчийг Тайландад саатуулжээ. Тавдугаар сарын 10-ны өдөр Чан Май мужид “DVB” сонины гурван сурвалжлагч, хоёр туслахыг Тайландын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчилсан байна. 

   Энэ сарын 11-нд буюу өнөөдөр эдгээр таван хүн шүүх хуралд оролцох ёстой байсан боловч хурлын талаар одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Мьянмарт цэргийн эрхтнүүд засгийн эрхэнд гарсны дараа 70 гаруй сэтгүүлч баривчлагджээ. Гуравдугаар сарын 8-нд цэргийнхэн "Mizzima", "Myanmar Now", “Democratic Voice of Burma”, "7 Day TV",  "Khit Thit Media" гэсэн бие даасан таван мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.

Улаан-Үд хотод парад алхсан Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ
Улаан-Үд хотод парад алхсан Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн эх орондоо ирж, тусгаарлалтад оржээ
 
НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
НООРОГ: 9.3 тэрбум төгрөг олдог, мөрийтэй тоглоом зохион байгуулдаг гээд сайдын ярьж байгааг анх удаа сонслоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.