Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

  Нийслэлийн хэмжээнд өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор таван байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн  дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн ногоон бүсэд эргүүл хяналтаар ажиллаж байна.

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баганхангай дүүргийн ногоон бүсийн 126 чиглэлд 222 алба хаагч, 77 автомашин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Он гарсаар нийслэлд 67 удаагийн шар өвсний түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд Гал түймэр унтраах, аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн, бэлтгэл ээлж, хөдөлгөөнт ээлжийн алба хаагчид газар дээр нь шуурхай унтраан ажилласан. Мөн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гал түймэр гарч болзошгүй 48 зөрчлийг газар дээр нь арилгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Халдвар авч эдгэрсэн хүмүүс 21 хоноггийн дараа вакцинд хамрагдана
Халдвар авч эдгэрсэн хүмүүс 21 хоноггийн дараа вакцинд хамрагдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд