Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар авч эдгэрсэн хүмүүс 21 хоноггийн дараа вакцинд хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

  Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг вакцинд хамруулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр:

  "Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу коронавирусийн эсрэг вакцины эхний тун хийлгэсэн болон вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс вакцинд хамрагдах юм. Тодруулбал, коронавирусийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй байхдаа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс 21 хоногийн дараа вакцины эхний тундаа хамрагдана.

Мөн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэснийхээ дараа халдвар аваад эдгэрсэн хүмүүс халдвар батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа вакцины хоёрдугаар тунгаа хийлгэх юм. Харин бүрэн тунгаа аваад коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс вакцинд хамрагдахгүй. Халдвар батлагдаад 21 хоногоос дээш хугацаа өнгөрсөн ч дээр журмын дагуу вакцинд хамрагдах боломжтой" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна
 
Хотын дарга Б.Пүрэвдагва Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг “Хүүхэд, залуучуудын цогцолбор“ болгон өөрчлөхийг даалгалаа