Японы баруун нутгийн Хиого мужийн Авази арлаас 2004 онд олдсон үлэг гүрвэлийн чулуужсан яс шинэ төрөл зүйлийнх болохыг тус улсын судлаачид тогтоожээ.
Үлэг гүрвэлийн доод эрүү, мөр болон бусад хэсгийн ясыг 72 настай цуглуулагч Кишимото Шинго Авази арлаас 2004 оны тавдугаар сард анх илрүүлж байжээ. Өмнө нь хийсэн судалгаагаар эдгээр ясыг өвсөн тэжээлт, нугасан хошуут Гадрозавридын бүлгийн Ламбеозавриных гэж үзэж байв.
Хожим энэхүү шинэ төрөл зүйлийг Яматозаврус Изинаги хэмээн нэрлэжээ. Авази аралтай холбоотой домгийн “Изинаги” хэмээх шүтээнээр нэрлээд буй энэхүү үлэг гүрвэлийг 7-8 метр өндөр, 4-5 тонн жинтэй байсан хэмээн үзэж байгаа ажээ.