Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилд шашны баярын үеэр 40 гаруй хүн амиа алджэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 10 секунд

  Израилын хойд нутагт “Лаг ба-Омер” хэмээх шашны баярын үеэр индэр нурсны улмаас 44 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж “The Jerusalem Post” сонин мэдээлжээ.

  Эмгэнэлт явдал Израилын хойд нутгийн Цфат хотын ойролцоо оршдог Мерон уулын бэлд болсон байна. Энд 100 мянга гаруй мөргөлчин цуглажээ. Хүмүүсийн зарим нь индэр нурсны дараа шахцалдаан болсноос бэртэж эсвэл амиа алдсан байж болзошгүй байна. Өмнө нь “Haaretz” сонин 38 хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэний зургаагийнх нь биеийн байдал хүнд байна гэж мэдээлж байв.

  “Лаг ба-Омер” баярын үеэр түүдэг асаадаг заншилтай бөгөөд хамгийн том ёслол нь Мерон ууланд болж, христийн шашны гурван гол урсгалын нэг болох үнэн алдартны шашныг шүтдэг хэдэн арван мянган хүн оролцдог байна.

UFC-ийн толгой компани 10.3 тэрбум ам.доллароор үнэлэгдлээ
UFC-ийн толгой компани 10.3 тэрбум ам.доллароор үнэлэгдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд