Endeavor компанийн эзэмшилд Мисс Юниверсээс эхлээд UFC холимог тулааныг зохион байгуулагч 15 компани багтдаг аж.
Тус компани нь 501 сая ам.долларын нэмэлт хувьцаа зах зээл дээр гаргаснаар 10.3 тэрбумаар үнэлэгдээд байна.
Мөн Тесла компанийн захирал Эллон Маск тус компанийн захирлуудын зөвлөлд нэгдэнэ гэсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Endeavour-ийн Гүйцэтгэх захирал Ари Эминуал “Бид 2019 оноос хойш IPO гаргах ажлаа эхлүүлсэн ч 2020 онд ковидоос болж спорт, энтертайнмент арга хэмжээнүүд зогссон хүндхэн жил тохиосон.
Гэхдээ төлбөртэй сувгаар үзүүлэх UFC тулааны тасалбарын худалдан авалт 40 хувь өссөн нь түүхэн цагийн үеийн хамгийн өндөр үзэлт болсон. Миний бодлоор хүн болгоны ойлгох цорын ганц зах зээл бол спорт” гэжээ. Гэхдээ UFC холимог тулааны тамирчид орлогын 15, компани 85 хувийг авдаг нь шүүмжлэл дагуулдаг талтай юм.
UFC-ийн толгой компани 10.3 тэрбум ам.доллароор үнэлэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.