"Торгоны зам-2021” олон улсын авто ралли уралдаан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барианд орно гэж уралдааныг зохион байгуулагчид мэдээлжээ.
“Торгоны зам-2021” уралдаан долоодугаар сарын 1-11-ний хооронд Орос, Монгол, Хятад улсын нутаг дэвсгэрт болох ёстой байв. Гэвч халдварын улмаас БНХАУ хилээ хаасан учир тус улсыг уралдааны замаас хассан тухай зохион байгуулагчид хоёрдугаар сард мэдэгдсэн. Уралдаан Омск хотоос гараагаа эхэлж, Хятадын Өрөмч хотод барианд орох ёстой байжээ.