Он гарснаас хойш улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн 12 тохиолдол бүртгэгдээд байгаа. Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10 болон 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий “Түймрийн аюултай үе” гэдэг.
Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрх хашааны өнжмөл өвсийг шатаахгүй, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.