Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллуулж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болжээ.

Тодруулбал,

  • Баянзүрх дүүрэг -113-р сургууль
  • Баянгол дүүрэг -20-р сургууль
  • Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
  • Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
  • Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
  • Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
  • Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
  • Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улаанбаатар хотод өнөөдөр 0-2 хэм дулаан байна
Улаанбаатар хотод өнөөдөр 0-2 хэм дулаан байна
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.