Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд шөнийн цагаар хязгаарлалт тогтоохгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Нийслэлийн Засаг дарга дөрөвдүгээр сарын 2-нд захирамж гаргаж,  шөнийн клуб, диско, бар, лоунж хаасантай холбоотой 23.00-06.00 цагт хөдөлгөөний хязгаарлалт тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Гэхдээ шөнийн цагаар нийслэлд хяналтын эргүүл ажиллаж, иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавина гэдгийг Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Мөн зах худалдааны төвүүд 07.00-22.00 цагийн хооронд нийт хүчин чадлынхаа 50 хувиар хязгаар тогтоож, үйл ажиллагаа явуулахаар болжээ. Харин ресторанууд заалны үйлчилгээг ажиллуулахгүйгээр хоолны хүргэлт хийх байдлаар ажиллана.

Улаанбаатар хотод Covid-19 цар тахлын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн түвшнийг "улбар шар" түвшин рүү шилжүүлсэн байдаг. 

Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар эмнэлгийн тусламж үйлчилгээ, шөнийн нислэг, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 23.00-06.00 цагийн хооронд бүрэн хязгаарлалт тогтоох шийдвэрийг гаргаад байсан юм.

Тавиас дээш насны 70 гаруй мянган иргэнийг вакцинжуулжээ
Тавиас дээш насны 70 гаруй мянган иргэнийг вакцинжуулжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.