Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмнөговь, Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Өмнөговь болон Дундговь аймгийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ. Тодруулбал, Covid-19 халдварын нөхцөл байдал болон орон нутагт илрэх халдварын тоо буурахгүй, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Өмнөговь аймагт есдүгээр сарын 13-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны есдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоосон.

Тус шийдвэр гарсантай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум" чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум" чиглэлийн үйлчилгээг маргаашаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлана гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын чуулганд оролцохоор АНУ-ыг зорилоо
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.