Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: Би Та бүгдийн адил ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагдсан байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хаягаар жиргэсэн байна. 

Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болоогүй байхад буюу 2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр цагдан хорьсон билээ.

Шүүхээс Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, нэг жилийн хорих ял оноосон юм. 

Хуулиар хэргийг шалгах явцад цагдан хоригдсон хугацааг ялын хэмжээнд оруулан тооцдог. Энэ дагуу Н.Номтойбаярын цагдан хоригдсон, ял эдэлсэн хугацаа өнөөдөр дуусгавар болсон байна. 

 

Хүндэт харуулын ангийн алба хаагч сум алдаж, өөрийгөө гэмтээжээ
Хүндэт харуулын ангийн алба хаагч сум алдаж, өөрийгөө гэмтээжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.