Хүндэт харуулын 032 дугаар ангид буудлага хийж байсан алба хаагч өчигдөр (2021.03.31) сум алдаж, өөрийгөө буудсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр Хужирбалангийн цэргийн ангид буудлага хийж байсан ахлагч сум алдаж, хөл рүүгээ буудсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Зэвсэгт хүчний 015 дугаар зэвсгийн ангийн хашаанд хээрийн буудлага хийж байсан Хүндэт харуулын 032 дугаар ангийн алба хаагчийн буу гацсаны улмаас сум алджээ. Өдгөө тэрбээр Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.