Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: 18 сарын дараа вакцин нь гарах коронавирус терроризмаас ч хор уршигтай

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 27 секунд

ДЭМБ-ийн Ерөнхий захирал Тедрос Андханом шинэ вирусийн талаарх Женевийн олон улсын хурлын дараа мэдэгдэл хийх үеэр. Эх сурвалж: Guardian. 


Түлхүүр мэдээлэл: 

  • Шинэ коронавирусийг COVID-19 гэж нэрлэхээр тогтов. 
  • Түүний вакцин 18 сараа дараа олон нийтийн хэрэглээнд очно. 
  • БНХАУ-д хэзээ ч очоогүй хүмүүсийн халдвар нэмэгдэж буй нь бүр аюултай. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ерөнхий захирал Тедрос Андханом БНХАУ-д дэгдээд буй шинэ коронавирусийн талаар ноцтой мэдэгдэл хийлээ. Тэрээр БНХАУ-д хотуудыг сүйтгэж, дэлхийн бусад олон оронд тархаж байгаа шинэ коронавирусийн хор уршгийг терроризмтай зүйрлэжээ.

Доктор Тедрос Анднаном Гебреесрис “Вирус нь аливаа террорист халдлагаас илүү хүчтэй үр дагавартай байж болзошгүй юм” гэж хямралаас гарах гарцыг шийдвэрлэхээр Женевт цугларсан 400 эрдэмтэн, бусад мэргэжилтнүүдийн олон улсын уулзалтын дараа хэлэв.

Тэрээр коронавирусийн вакцин гарган авах талаар шуурхай ажиллаж байгаа тухай мэдэгдээд “Биологи, анагаах ухааны салбарын бус хүмүүст сонсгох таагүй мэдээ нь уг вакцин 18 сарын дараа хэрэглээнд нийлүүлэхэд бэлэн болно” гэжээ. “Эхний вакцин 18 сарын дараа ирэхээс өмнө бид боломжтой зэвсгийг ашиглан бүх зүйлийг хийх хэрэгтэй” гэжээ. Мөн “Хятадад хэзээ ч очиж үзээгүй өвчтөнүүдийн оношлогоо улам бүр нэмэгдэж байгаа нь мөсөн уулын орой болно” хэмээн хэлсэн байна.

Тедрос шинэ коронавирусийг "COVID-19" гэж нэрлэсэн бөгөөд энэ нэрийг гутаан доромжлохоос зайлсхийх хэрэгтэй бөгөөд бусад нэр нь буруу байж болзошгүйг тайлбарласан байна.

2015 онд гаргасан удирдамжийн дагуу ДЭМБ эдгээр өвчнийг анх тодорхойлохдоо “Эбола”, “Зика” гэх мэтээр газар зүйн нэрсийг ашиглахыг зөвлөдөггүй байна. Учир нь өвчнийг гарсан газраар нь нэрлэснээр энэ нь олон нийтийн санаа бодолд хадгалагдан үлдэж хожим тухайн газрын талаар сөрөг бодол дагуулахад нөлөөлдөг аж.

ДЭМБ өвчнийг түүнийг тодорхойлсон эрдэмтдийн нэрээр нэрлэхийг зөвлөдөг бөгөөд “үл мэдэгдэх”, “үхлийн аюултай” гэх мэт “хэт их айдас үүсгэдэг нэр томъёо” гэх хориотой гэлээ.

Тедрос хэлэхдээ “Дэлхий сэрж, энэ дайсны вирусийг нийгмийн нэг номерын дайсан гэж үзэх ёстой” гэжээ.

Өмнө нь Хонконгийн эрүүл мэндийн тэргүүлэх эпидемиологич, шинжээчдийн нэг нь Женевт уулзалт хийхээр уригдсан тухай бид мэдээлж байсан.

Хонконгийн Их Сургуулийн Эрүүл мэндийн ухааны профессор Габриэль Леунг хэлэхдээ “Гол асуулт бол мөсөн уулын хэмжээ, хэлбэрийг олж тогтоох явдал юм. Ихэнх шинжээчид халдвар авсан хүн бүр вирусыг ойролцоогоор 2.5 бусад хүмүүст дамжуулдаг гэж үздэг. Энэ тооцооллоор COVID-19 вирусын довтолгооны түвшин 60-80 хувьд хүрнэ” гэжээ.

Шинэ коронавирус нь 1000 гаруй хүний ​​амь насыг авч, 42000 гаруй хүнд халдварлаж, 25 улсад тархжээ. ДЭМБ дэлхийн эрүүл мэндийн онц байдлыг зарлаад байгаа билээ.

ДЭМБ-ын уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудал нь өсөн нэмэгдэж буй дэлхийн тархалтын хэмжээ юм. Хоёрдугаарт, Хятад улс тархахаас урьдчилан сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ үр дүнгээ өгсөн эсэхийг олж мэдэх хэрэгтэй аж. 

Энэхүү уулзалтад 400 гаруй эрдэмтэн судлаач, үндэсний эрх баригчид оролцсон бөгөөд Хятад, Тайваниас видеогоор холбогдож хуралд оролцож байна.

Дэвсгэр мэдээлэл: Өнөөдрийн байдлаар COVID-19 вирусээр олон улсын хэмжээнд 1107 хүн амиа алдсаны (Хонгконг, Филиппин тус бүр нэг) 1105 нь БНХАУ-д бүртгэгджээ. Халдвар анх дэгдсэн Хятадын Хубэй мужид 94 хүн амиа алдаад байна. Олон улсын хэмжээнд 44138 хүн халдвар авсан нь тогтоогджээ. 

Д.Идэр

 

"Оюу-толгой" ХХК: Сүүлийн 10 жилд дотооддоо нийт 10 тэрбум төгрөгийг зарцуулсан
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.