Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Хамгийн сүүлд Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдаад байна. Ингэснээр улсын хэмжээнд лабораториор батлагдсан нийт 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдэж, хяналтад аваад байна.

Өмнөговь, Дундговь аймгаас ирүүлсэн лабораторийн сорьцуудаас улаанбурхан батлагдсантай холбоотойгоор ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарсан.

Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг гарсан байна.

Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээги үргэлжлүүлэн авч байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины хоёр тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхаарууллаа.

Даваа гарагт болох УИХ-ын хаврын чуулганы нээлтэд гадаадын Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын тэргүүнүүд оролцоно
Даваа гарагт болох УИХ-ын хаврын чуулганы нээлтэд гадаадын Элчин сайд нар, ОУ-ын байгууллагын тэргүүнүүд оролцоно
 
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлууд хавар, зуны турш тасралтгүй үргэлжлэх ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!