Ц.Отгонбаяр: Гар утсаараа цахим даатгалд хамрагдсанаар цаг хугацаа хэмнэхээс гадна үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хамтын ажиллагаа нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
13 минут 46 секунд

“Асимон брокерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Отгонбаяр -тай ярилцлаа.

- “Асимон брокерс” ХХК-ийн хувьд даатгалын системд цахим технологийн шийдлийг нэвтрүүлснээрээ салбартаа цахим зуучлагчийн үйлчилгээг үзүүлэгч анхдагч компани болсон. Иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байсан цахим даатгалын үйлчилгээг хэзээнээс нэвтрүүлсэн талаар ярилцлагаа эхлүүлье?

Манай байгууллага 2004 онд Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийг авч байгуулагдаж байсан. Анх давхар даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2018 оноос “Албан журмын даатгалын холбоо”-той хамтарч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг цахимжуулахаар зорьж ажилласан. Ингээд 2020 оноос Гэрэгэ киоск төхөөрөмжийн тусламжтайгаар албан журмын хариуцлагын даатгалыг цахимжуулсан анхны компани болсон. Нэг ёсондоо даатгалын салбартаа хувьсгал, шинэчлэл хийсэн гэж хэлж болно. Жолооч бүр албан журмын хариуцлагын даатгалд хамрагдах хууль анх 2011 онд батлагдсан. Иргэд өмнө нь тус даатгалыг хийлгэхийн тулд заавал өөрийн биеэр очиж цаасан маягт бөглөж, даатгалын компанийн менежертэй биечлэн уулзаж даатгал хийлгэдэг байсан бол 2020 оноос “Албан журмын даатгагчдын холбоо”, “Гэрэгэ Киоск” ХХК болон “Асимон брокерс” ХХК нар хамтран технологийн дэвшлийг ашиглан олон нийтэд цахимаар даатгуулах боломжийг бий болгосноор иргэд өөрт хамгийн ойр байрлах Гэрэгэ киоск төхөөрөмжийг ашиглан даатгалаа хийлгэх бүрэн боломжтой болсон. Гэрэгэ киоскоор дамжуулан Монголд анх удаа даатгалын цахим зуучлалыг нэвтрүүлснээр жолоочийн даатгалыг түргэн шуурхай авах боломжтой болж цаашлаад сайн дурын даатгалын бүтээгдэхүүнийг ч мөн киоскоор дамжуулан авах нь хэрэглэгчдийн цагийг хэмнэх, бүх төрлийн цахим төлбөрийн хэрэгсэл ашиглаж төлбөрөө төлөх, технологийн шийдлээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болон шинэлэг үйлчилгээнүүдийг илүү амар хялбар аргаар хэрэглэгчдэдээ хүргэх үүд хаалга нээгдсэн. Бид үйлчилгээнийхээ цар хүрээг улам тэлснээр одоогийн байдлаар манай компанийн цахим даатгалын үйлчилгээг 80 гаруй мянган хүн ашиглаж байна. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой зүйл бол орчин үеийн технологийг ашиглан цахим даатгалыг нэвтрүүлэх хэрэгцээ байсан. Албан журмын даатгал гэдэг бол даатгуулах ёстой субъектүүд олноороо хамрагддаг. Жолоочийн хариуцлагын даатгалд л гэхэд 1 сая гаруй иргэн хамрагдах нөхцөл үүссэн. Тиймээс ийм олон хүнийг хамарч байгааг үйлчилгээг тэдгээр хүмүүст чирэгдэл үүсгэхгүйгээр даатгал хийлгэх боломжийг нээж өгөх нь чухал байсан. Үүний дараагийн алхам бол киоск машин ашиглан жолооч өөрийн автомашин, эрүүл мэнд, хөрөнгийн даатгалаа хийлгэх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

-Монгол Улсад даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн компаниас хэдтэй нь танай компани зуучлалын хамтын ажиллагаатай ажиллаж байна вэ?. Харилцагчдынхаа итгэлийг дааж ажиллах тал дээр та юу хэлэх вэ?

-Даатгалын компаниудаас хамгийн анх цахим даатгалыг хөгжүүлсэн байгууллага бол “Асимон брокерс” ХХК. Манай хамт олонд салбартаа 20 гаруй жил ажилласан туршлага байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 18 даатгалын компани “Асимон брокерс” ХХК -тай хамтарч ажилладаг. Тиймээс иргэд дээрх компаниудын санал болгож байгаа даатгалын аль ч үйлчилгээнээс хэрэглэгч сонгон даатгуулах боломжтой. Хоёрдугаарт, төлбөрийн таатай нөхцөлийг харилцагчдадаа санал болгох үүднээс зах зээлд нэвтэрчихсэн байгаа аппликейшнуудыг ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байгаагаараа онцлог. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд санхүүгийн дарамтгүйгээр даатгалаа хуваан төлөх боломжийг олгодог. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хураамжийг хуульчилсэн учраас хуваан төлөх боломжгүй байдаг боловч даатгуулагчийн өөрийн хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлээ сайн дурын даатгалд хамруулсан тохиолдолд 100 мянган төгрөгөөс дээш үнийн дүнг хуваан төлөх боломжтой. Тухайн харилцагч өөрийн тээврийн хэрэгслийн үнэлгээг зах зээл дээр борлуулагдаж байгаа үнийн дүнгээр нь үнэлээд даатгуулсан тохиолдолд аливаа эрсдэл учирсан тохиолдолд даатгалд хамрагдсан үнийн дүн хүртэл 1 жилийн турш даатгалын нөхөн төлбөр авах боломжтой. Цахимаар даатгуулах үед шууд тухайн даатгалын компанийн даатгалын бүртгэлийн системд бүртгэгддэг учир харилцагч даатгуулагчийн мэдээллийг шууд солилцох боломжийг олгож байгаагаарай давуу талтай. Өөр нэг давуу тал бол даатгалын брокер нь харилцагчийн эрх ашгийг хамгаалж, харилцагчдаа даатгалын бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамгийн боломжит үнэ бүхий, хамгийн найдвартай даатгалын компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгодог. Харилцагч даатгалын компаниас ямар нөхцөлтэй үйлчилгээ авахыг хүсч байгаагаа илэрхийлсэн тохиолдолд харилцагчийн хүссэн үйлчилгээг санал болгосон компаниудаас сонгох сонголтууд гарч ирэх бөгөөд аль компанийг нь сонгож үйлчлүүлэх нь харилцагчийн шийдвэр байдаг.

-Сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг, гэнэтийн аваар осол гарах тохиолдол давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тохиолдол ар араасаа гарч байна. Иргэд даатгуулахын ач холбогдлыг нэг үеэ бодвол ойлгодог болж байна. Ялангуяа эрс тэс уур амьсгал, стандарт бус замын нөхцөл байдлаас үүдэж зам тээврийн осолд өртөх тохиолдол их байна. Даатгалд хамрагдсан иргэдийн талаарх тооцоо судалгаа бий юү?

-Иргэд нэг үеээ бодоход даатгалын үйлчилгээний ач холбогдлыг ойлгодог болсон. Гэсэн хэдий ч Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт жолооч нарын 12 хувь л сайн дурын даатгалд хамрагдсан гэдэг судалгаа танилцуулсан. Энэ бол маш хангалтгүй үзүүлэлт. Тиймээс иргэдийн даатгалын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна гар утсаа ашиглан цахимаар даатгуулсан тохиолдолд цаг заваа хэмнэхээс эхлээд олон давуу тал, ач холбогдолтой гэдгийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна. Улаанбаатар хотын хувьд эрсдэл их зарим нэг стандартууд бүрэн хэрэгждэггүй аюултай нөхцөл дунд бид амьдарч байна. Тэгвэл олон хүний амь нас, эд хөрөнгийн хохирол дагуулсан осол, гамшиг аюулын улмаас үүсэх санхүүгийн цохилт, санхүүгийн гэнэтийн эрсдэлээс иргэдийг хамгаалах гол хөшүүрэг бол даатгалын үйлчилгээ юм.

Зарим иргэд даатгалын талаар буруу ташаа мэдээлэлтэй байдаг. Даатгалын компаниуд нөхөн төлбөр өгдөггүй гэсэн мэдээллийг нягталж үзэхээр 2023 онд зөвхөн албан журмын даатгалын нөхөн олговорт л гэхэд 36.6 тэрбум төгрөг даатгалын компаниуд олгосон байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хуульчлагдан, хэрэгжиж буй ганц даатгалын бүтээгдэхүүн нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал. Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолоодох эрхтэй хүн бүр энэхүү даатгалд албан ёсоор даатгуулах ёстой бөгөөд суудлын авто машины жолоочийн төлөх жилийн доод хураамж нь 33,000₮ төгрөг. Угтаа нэг удаа машинаа угаалгах мөнгөөр жилийн турш тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани таны өмнөөс бусдад учруулсан хохирлыг барагдуулдаг ач холбогдолтой даатгалд хамрагдаж байгаа нь энэ юм. Жолооч болгон даатгуулах ёстой даатгал бол мэдээж “Жолоочийн хариуцлагын даатгал”. Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаар жолооч нар энэхүү даатгалд заавал хамрагдах ёстой болсон байдаг. Гэвч зарим жолооч нар энэ даатгалд хамрагдчихаад өөрийн тээврийн хэрэгслийг бүрэн даатгуулчихлаа гэж ойлгодог. “Жолоочийн хариуцлагын даатгал” бол зөвхөн бусдад хохирол учруулсан тохиолдолд төлдөг даатгал юм. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд үйлчлэх үүрэгтэй. Гэтэл наана нь өөрийн машин эвдрээд үлддэг. Үүнд зориулагдсан даатгал бол Тээврийн хэрэгслийн даатгал юм. Энэ даатгалыг сайн дураараа хийлгэх боломжтой бөгөөд Жолоочийн хариуцлагын даатгал болон Тээврийн хэрэгслийн даатгалыг давхар хийлгэснээр эрсдэлээс бүрэн хамгаалагдлаа гэж ойлгож болно.

-Зарим тохиолдолд иргэд даатгалын компаниас нөхөн төлбөрөө авч чадахгүй тохиолдол байдаг. Тэр дундаа цахимаар даатгуулсан тохиолдолд харилцагчдын итгэл сулрах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Харилцагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах тогтолцоо танай компанид бий юү?

Даатгалын брокерын компанийн үндсэн үйл ажиллагаа нь даатгалын компани болон харилцагчийнхаа эрх ашгийг хамгаалах албан ёсны даатгалын мэргэжлийн оролцогчийн үүрэг юм. Харилцагч даатгалын гэрээний зүйл заалын талаар хангалттай мэдлэггүйгээс нь үүдээд нөхөн олговороо бүрэн гүйцэт авч чадахгүй байх тохиолдол бий. Ийм тохиолдолд тухайн харилцагчийн эрх ашгийг хамгаалж, даатгалын компаниас ямар шалтгаанаар нөхөн төлбөрийг нь олгохоос татгалзсан талаар лавлаж товчхондоо харилцагчийн эрх ашгийг хамгаалахаар ажиллах тохиолдол гардаг. Бид даатгалын нөхөн төлбөр, хохирол үнэлгээний чиглэлээр 20 гаруй жил ажилласан арвин туршлагатай компанитай хамтарч ажиллаж байгаа учраас манай байгууллагын цахим үйлчилгээг авсан иргэд зөвлөгөө авах шаардлагатай бол бидэнд хандаж, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

-Тэгвэл Гэрэгэ киоск төхөөрөмж хараахан нэвтрээгүй байгаа хөдөө орон нутгийн иргэдэд цахимаар даатгуулах боломж нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

Бид “Гэрэгэ Пос” компанитай хамтран Insure посын үйлчилгээг нэвтрүүлсэн. Интернэт орох боломжтой ямар ч газар даатгал болоод төрийн үйлчилгээг уг посоос иргэд өөрсдөө авах болон бусдад уг төхөөрөмжийн тусламжтайгаар даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нэг ёсондоо энэ бол нэг төрлийн бизнесийн бүтээгдэхүүн. Уг посыг ихэвчлэн даатгалын компаниуд хөдөө орон нутгаар явуулын үзлэг оношилгоо хийхдээ авч ашигладаг. Insure посыг ашиглах нь хялбар бөгөөд түргэн шуурхай, найдвартай байдаг ба нэг төрлийн жижгэрүүлсэн Гэрэгэ киоск төхөөрөмж гэсэн үг. Манай компанийн хамт олон цахим даатгалыг хөгжүүлсэн анхны компани учраас энэ нөөц боломж дээрээ тулгуурлаад цаашид илүү олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар Insure pos-оос 158 ширхэгийг борлуулсан байна. Цаасан суурьтай үйл явцыг аюулгүй цахим үйл явц болгон Гэрэгэ киоскт нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх төдийгүй үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хамтын ажиллагаа нэмэгдэх юм. Жолооч даатгалд хамрагдсанаар тухайн үед учирсан хохирлоо даатгалын компаниар төлүүлж байгаа бол иргэд амь нас, гэнэтийн ослын даатгалд хамрагдвал учирсан хохирлоос үүдэн өөрт ирэх бүх төрлийн санхүүгийн дарамтаас сэргийлэх боломжтой болно. Хамгийн гол нь энэ бүх эрсдлээс сэрийлэх боломжийг хүн бүрийн халаасанд байгаа гар утсаараа авах боломжийг манай компани олгож байгаа нь даатгалын салбарын хувьд томоохон дэвшил хэмээн харж байна.

Та Gerege app -аа татан гар утсаараа даатгалаа хийх бол

Gerege App-аа гар утсандаа татаж, суулгах холбоос:

Утас: 70116240

Баярлалаа

Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай байна
 
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!