Дундговь аймагт улаанбурхан өвчний хоёр тохиолдол батлагдсанаар нийт лабораториор батлагдсан 24 тохиолдол, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Өмнөговь, Дундговь аймагт ХӨСҮТ-өөс тандалт, эмнэлзүй, лабораторийн баг ажиллахаар гарлаа. Мөн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт хяналт хийж ажиллахаар тандалт, хариу арга хэмжээний баг ажиллаж байна.
Улаанбурханы батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьталд ХӨСҮТ-өөс аймаг, нийслэл, дүүргийн ЭМТ-ийн багтай хамтран 2600 хүнийг хяналтад авч, 720 гаруй хүнийг вакцинжуулалтад хамруулж, хариу арга хэмжээг үргэлжлүүлэн авч байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!