"Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ын тэргүүн Ц.Түмэнбаярыг "Экоресурс" ХХК шүүхэд өгч улмаар нэг тэрбум төгрөг нэхэмжилжээ.
Энэ талаар тэрбээр мэдээлэхдээ "Шүүхээс нэхэмжлэх гардаж авлаа. Нийслэлд 28,5 тэрбум төгрөгөөр 32 мянган ширхэг стандартын шаардлага хангахгүй зуух шахах оролдлого хийж байсан нөхдүүд намайг шүүхэд өгч 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн байна.
Өнгөрсөн 12 сард Баянгол дүүрэгт шахсан 2000 ширхэг зуухыг нь иргэд ашиглахгүй гаргаж хаясан байгаа тухай баримтыг нь би дэлгэсэн юм. Тэхээр иргэдийн хэрэгцээ шаардлага хангахгүй байгаа 2000 ширхэг зуух шахсан асуудлаар нь шүүхэд гомдол гаргахаа албан ёсоор мэдэгдэж байна. Татвар төлөгчдийн 2 тэрбум төгрөгийг төмрийн хог болгосноо тайлбарлаарай, Экоресурс ХХК" гэжээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!