Олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн мэдээллийг ил тод, нээлттэй болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Зарим сургуулиуд нэрэндээ "International", "Global", "Cambridge", "IB" гэх мэт үгсийг оруулсан байдаг ч бодит магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагыг хангаагүй байдаг. Тухайн сургуулийн хөтөлбөр, магадлан итгэмжлэл, багш нарын мэргэжлийн түвшин зэргийг бүрэн шалгаж судлалгүйгээр эцэг эхчүүд сонголт хийх тохиолдол бий.

Иймд дээрх асуудлыг шийдвэрлэж, "ШИЛ АЖИЛЛАГАА"-ны хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллага болох Боловсролын яам олон улсын хөтөлбөртэй ЕБС-ийн жагсаалтыг www.shilen.gov.mn -д ил тод, нээлттэй байршууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Авлигатай тэмцэх 5Ш" ажиллагааны "Шил ажиллагаа"-г хариуцаж байгаа бөгөөд энэ хүрээнд мэдээлэл хариуцагч байгууллагуудыг мэдээллээ нээлттэй, ил тод www.shilen.gov.mn байршуулахыг шаардаж ажиллаж байгаа аж.

ШУУРХАЙ ШТАБ: Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна
ШУУРХАЙ ШТАБ: Хөх нүүрс болон хагас коксын үйлдвэрлэлийн төслүүдийн явц зэрэг асуудлыг хэлэлцэж байна
 
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Дундговь аймагт УЛААНБУРХАН өвчний хоёр тохиолдол батлагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!