Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюу-толгой“ ХХК: Сүүлийн 10 жилд дотооддоо нийт 10 тэрбум төгрөгийг зарцуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

“Оюу толгой”  компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаа тавьлаа.

"Оюутолгой" компани коронавирустай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж байгаа аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд дотооддоо нийтдээ 10 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд 76 хувь нь Монголын бараа үйлчилгээ ханган нийлүүлэгчдэд зарцуулсан гэдгийг онцоллоо.

 “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес: “Бид өнөөдөр үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, чадавхийг дэмжих чиглэлээр олон төрлийн ажил хийсээр ирлээ. Оюутолгойн уурхайн ажилчид ажлын хувцсаа Ханбогдоос,  ажлын бээлийгээ Даланзадгадаас, хамгаалалтын хувцсаа Улаанбаатараас нийлүүлж байна. Зэсийн баяжмалаа бид Өмнөговь аймгийн Манлай сумд үйлдвэрлэсэн уутанд ууталж, орон нутгийн компани тээвэрлэж буйг дуулгахад таатай байна. Оюутолгой компани хүний нөөцийг сайн бүрдүүлж ирсэн. 2019 онд бид уурхайн үйлдвэрлэлийн барилгын ажлыг дуусгасан амжилттай энэ оныг үдэж байна” гэв.


Тус компани 2019 онд алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, 135 мянган тонн баяжмал зэс, 141 мянган тонн баяжмал алт үйлдвэрлэжээ. Түүнчлэн өнгөрсөн онд 40,8 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оноос таван хувиар илүү үзүүлэлт аж.

Уурхайн хэмжээнд дунджаар сард 2 бэртэл, гэмтэл гарсан. Тиймээс аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах нь тус компанийн гол зорилго гэлээ. 

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нийтдээ 15 орчим сая шоо метр усыг ашиглажээ. Мөн уурхайн хэмжээнд ус ашиглалтын төлбөрт 14 тэрбум төгрөгийг орон нутагт төлсөн байна. Ашигласан усныхаа  87 хувийг  нь дахин ашигласан  гэх  мэдээллийг өглөө. 2010 оноос хойш улсын төсөвт 5.1 их наяд төгрөгийн татвар төлжээ. Харин 2019 оны  дөрөвдүгээр улиралд 48.5 сая ам.доллар буюу 13.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Монгол, ОХУ-ын  парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов
Монгол, ОХУ-ын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц