Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын цагдаагийн алба хаагчид ахлах ангийн 900 сурагчид дөрвөн өдөр сургалт зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд оролцож буй өсвөр насны хүүхдүүд анхаарал болгоомжгүй замын зорчих хэсэг дээр унадаг дугуй, цахилгаан скүүтэрийг унаж замын хөдөлгөөнд оролцож байна. Улмаар аюулгүй байдлыг хангаагүйн улмаас зам тээврийн осолд өртөж, цаашлаад эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа статистик тоо мэдээлэл жилээс жил ирэх тусам нэмэгдэж байна.

Замын хөдөлгөөний удирдлагын төв, ТЦА-ны замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтэс хамтран Нийслэлийн 84 дүгээр сургуулийн 10,11,12 дугаар ангийн 39 ахлах бүлгийн 900 сурагчдад өнөөдрөөс эхлэн дөрвөн өдөр сургалт зохион байгуулахаар болжээ.

Сургалтад Нийтийн тээврийн бодлогын газрын мэргэжилтэн оролцож, Нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлийн талаар мэдээлэл өгч сурталчлан таниулах ажилд оролцоно.

Өнгөрсөн жилийн 8-р сарын байдлаар

•Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч онхолдох буюу унаж гэмтэх -492 (84.2%)

•Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч автомашинтай мөргөлдөж гэмтэх -59 (10.1%)

•Явган зорчигч цахилгаан дугуй, скүүтэрт мөргүүлж гэмтэх -25 (4.3%)

•Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөж гэмтэх -7 (1.2%)

•Цахилгаан дугуй, скүүтэртэй зорчигч явган хүнтэй мөргөлдөж гэмтэх -1 (0.2%) байна.

Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт Чингисийн музейгээр 10175 иргэн үйлчлүүлжээ
Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт Чингисийн музейгээр 10175 иргэн үйлчлүүлжээ
 
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа  тавих тоглолт үлдсэн шүү
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа тавих тоглолт үлдсэн шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.