Үндэсний дээд лиг: MVP шагналыг олгохдоо лигийн хамгийн өндөр амжилттай багийн статистик үзүүлэлтээр тэргүүлж буй тоглогчид олгодог

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “MVP” үнэ цэнтэй тоглогч, “DPOY” “Шилдэг хамгаалан тоглогч”-ийг өчигдөр шалгаруулсан. Тус хоёр шагналыг “Хасын хүлгүүд” багийн долоо дугаартай 19 настай тоглогч Алтангэрэлийн Азбаяр хүртэв. Тэрбээр ингэснээр нэг дор хоёр шагнал, мөн залуудаа “MVP” болсон тоглогчдын нэг болсон.

Энэ жил “MVP”-ийн өрсөлдөөнд "BCH Knights" багийн Г.Эрдэнэцогт, Эрдэнэтийн Уурхайчидын Г.Болор-Эрдэнэ, Бишрэлт Металлын Т.Ууганбаяр, Хасын Хүлэгүүдийн Ч.Ихбаяр нар тунасан.

Тиймдээ ч "BCH Knigts" багийн ахлагч Г.Эрдэнэцогтыг “MVP” авна гэх хүлээлттэй олон хүн байсан. Энэ талаараа ч сагсан бөмбөг сонирхогчид цахим хуудаснаа бичих болсон. Ямар сайндаа "Ард түмний MVP" гэх нэртэй болох вэ дээ. Тэгвэл Үндэсний дээд лигээс MVP шагналын эзнийг хэрхэн тодруулдаг талаарх мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

-MVP шагналын олгохдоо Үндэсний дээд лигийн хамгийн өндөр амжилттай багийн статистик үзүүлэлтээр тэргүүлж буй тоглогчид олгодог.

Лигийн 2022-23 улиралд Эрдэнэт майнерс баг улирлыг 16-2 амжилттай тэргүүлж тус багийн тоглогч Т.Санчирт, 2023-24 оны улиралд Эрдэнэт Майнерс, Бишрэлт Металл, IHC APES /SG APES/ багууд 19 – 5 гэсэн амжилттайгаар амжилт нь тэнцүү өндөрлүүлсэн ба энэ гурван багийн хоорондын тоглолтод тоглогчдын үзүүлсэн статистик болон улирлын дундаж статистик үзүүлэлтийг харгалзан М.Өлзий-оршиход MVP болсон.

Үндэсний дээд лигийн 2024-25 улирлыг 19 хожил 8 хожигдол гэсэн амжилтаараа тэргүүлсэн багийг А.Азбаяр нь 11.5 оноо, 6.6 самбар, 1 оновчтой дамжуулалт, 1.3 блок шот дунджилан багаа тэргүүлсэн учир MVP шагналыг олгосон юм.

Дээрх шийдвэрийг МСБХ-ны Удирдах зөвлөлөөс томилогдсон Үндэсний дээд лиг зохион байгуулах Ажлын хэсэг хуралдаж гаргадаг болно.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
 
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор  Хөгжлийн лигрүү уналаа
Налайх Бизон баг 2-1 харьцаагаар Монголианс багт хожигдсоноор Хөгжлийн лигрүү уналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!