Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олимпын найруулагч эмэгтэй жүжигчнийг доромжилсон тул огцорчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Токио 2020 зуны олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагааны ерөнхий найруулагч Хироши Сасаки эмэгтэй жүжигчнийг хэл амаар доромжилсон тул албан тушаалаасаа огцорчээ.

Тэрбээр алдартай хошин урлагийн жүжигчин эмэгтэй Наоми Ватанабэг гахайны өмсгөлтэй нээлтийн ажиллагаанд оролцуулах санаа гаргаж байсныг Шүкан Бүншүн сэтгүүл анх мэдээлсэн байна. Сасакигийн санааг хамтрагчид нь хүлээж аваагүй юм байна. Сэтгүүлийнхэн түүний Line мессенжэр дэх групп чатад санаагаа тайлбарлан бичиж байсан баримтыг олж нийтэлснээр дуулиан дэгджээ.

"Санаагаа илэрхийлэхдээ зохимжгүй үг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Жүжигчин эмэгтэйгээс болон бусад хүмүүсээс чин сэтгэлийн уучлал гуйж байна" гэж Сасаки олимпын зохион байгуулах хороонд гаргасан огцрох өргөдөлдөө бичсэн байна. Өдгөө 33 настай жүжигчин Ватанабэ нь алдартнуудыг дуурайж элэглэдэг авьяасаараа алдаршсан нэгэн юм.

 

Өнгөрсөн сард Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцорчээ. Түүний оронд томилогдсон Японы цөөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимото өмнөх даргын алдааг засаж, хүйсийн тэгш оролцоог хангах үүднээс олимпын зохион байгуулах хорооны гүйцэтгэх зөвлөлд 12 эмэгтэй захирал нэмсэн байна.

Сүхбаатарын талбайд ёслолын буудлага хийлээ
Сүхбаатарын талбайд ёслолын буудлага хийлээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.