Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Коронавирусний халдварын эсрэг вакцины дараах ноцтой урвал бүртгэгдээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 48 секунд

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 16-ны өдрийн 21:00 цагийн байдлаар, нийт 13186 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. 

Дархлаажуулалтын 41 цэгт 95 багийн 671 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 139.636 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: “Эдгээр хүмүүсийн дунд вакцины дараах ноцтой урвал бүртгэгдээгүй. Вакцинд заагдсаны дагуу хэвийн урвал гарсан. Эхний ээлжинд хувийн болон улсын эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээ, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах шаардлагатай төрийн болон бусад байгууллагын хүмүүсийг вакцинд хамруулсан. Энэ долоо хоногт 50-60 насны иргэдийг ӨЭМТ-д дуудаж вакцинд хамруулна” гэв.

 

Н.Баярмөнх: Холбогдох байгууллагуудаас ирсэн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоосон
Н.Баярмөнх: Холбогдох байгууллагуудаас ирсэн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоосон
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.