Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засварын ажил даваа гарагаас эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Улаанбаатар-Дарханы чиглэлийн зам засвар, шинэчлэлийн ажил ирэх даваа гарагаас эхэлнэ. Үүнтэй холбогдуулан ЗТХЯ-ны автозамын мэргэжилтнүүд, сайдын зөвлөхөөс бүрдсэн ажлын хэсгийн баг өчигдөр газар дээр нь очиж замын бүтээн байгуулалт хийх газруудыг чөлөөлсөн байдалтай танилцлаа. Одоогийн байдлаар замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдэн 4 урсгалтай автозам барих бүх боломж бүрджээ. Энэ талын бүрэн мэдээлэл болон зам засварын ажлын талаар удахгүй танилцуулна гэж ЗТХЯ-наас мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км хатуу хучилттай  авто замыг АХБ-ны 83 сая ам.долларын санхүүжилтээр засварласан бол уг замыг 4 эгнээ болгох ажлыг Европын Сэргээн босголтын хөгжлийн банкны /ЕСБХБ/ 120 сая ам.долларын санхүүжилтээр хийх юм. Энэ ажлын тендэрийг ЕСБХБ-аас өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлээр зарлаж, энд БНХАУ-ын дөрөв, дотоодын нэг  компани шалгарчээ. Дарханы замыг 4 эгнээ болгох эхний ээлжийн 5 компани энэ оны эхээр  Монголд ирж, барилгын материалаа бэлдэх, кэмп байгуулах, геодезийн хэмжилтүүд хийх, материалын орд газрыг нээх зэрэг бэлтгэл ажлыг ханган талбай дээр гараад байна. 

 

ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг нэмж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийхийг даалгав
ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг нэмж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийхийг даалгав
 
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Заан цолны хүндэтгэлийн барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүлж, 20 сая төгрөгийн эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.