Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтарт өгчээ.
Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахлахаар болсон байна.
Сануулахад, нийтдээ 400 гаруй км Азийн Хөгжлийн банк болон ЕСБХБ-ны санхүүжилттэй тус бүр 5, нийт 10 багц 2 тусдаа урсгал бүхий зам юм.