Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг нэмж, халдваргүйжүүлэлтийг цаг алдалгүй хийхийг даалгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Шадар сайд С.Амарсайхан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллах үеэр эмч ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлж, лабораторын хүчин чадлыг сайжруулах шийдвэр гаргав.
ЗӨСҮТ нь улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд 15 аймагт салбартай. Тус төв PCR шинжилгээний сорьц шинжлэхээс гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэдэг. Цар цар тахлаас урьдчилан сэргийлэхээр хоногт 90-120 обьектод халдваргүйжүүлэлт хийж байна.
"Өнгөрсөн 24 цагийн байдлаар батлагдсан тохиолдын явсан маршрутын дагуу 2140 гаруй объектын 496124м.кв талбайн халдваргүйжүүлэлтийг 9 багийн 50 ажилчин хийв. Мөн хоногийн хугацаанд 2500 гаруй сорьц шинжилж, лабораторийн хүчин чадлаас хамаарч шинжилгээний хариу удааширдаг"-ийг ЗӨСҮТ-ийн гүйцэтгэх дарга Н.Цогбадрах хэлсэн юм.

Ковидын цар тахалтай тэмцэхэд ЗӨСҮТ чухал үүрэг гүйцэтгэж байгааг Шадар сайд онцлоод халдваргүйжүүлэлтийг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийг анхааруулав.
Сэжигтэй тохиолдол батлагдсан газруудыг олон удаагийн давтамжтай ариутгах, халдваргүйжүүлэлтийн бодисын чанарт анхаарч, аж ахуйн нэгжүүдэд хэрэглэх заавар зөвөлгөөг өгч ажиллахыг ЗӨСҮТ-ийн удирдлагуудад даалгав. Мөн нийслэл, дүүргийн удирдлагууд, Эрүүл мэндийн төвүүдтэй ЗӨСҮТ-ийг нэгдсэн зохион байгуулалтаар хамтарч ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болгожээ.

Иргэдийн шинжилгээний хариуг түргэн хугацаанд гаргахад ЗӨСҮТ-ийн лабораторийн хүчин чадлыг сайжруулж, ажилтан албан хаагчдын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгснийг Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

Даваа гарагт УИХ-ын хаврын чуулган нээнэ
Даваа гарагт УИХ-ын хаврын чуулган нээнэ
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.