ЗТХ-ийн сайд Л.Халтар өчигдөр Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамын шинэчлэлийн байдалтай танилцлаа. Замын бүтээн байгуулалтын үял явцыг ахицтай явж байна хэмээн тодотгосон юм.
Тэгвэл ажлын гүйцэтгэлийн хувиар тооцон тус замын эхний шинэчлэл хэзээ бүрэн дуусах цаг хугацааг тодрууллаа. Салбарын сайд, "Замын гурав болон тав дугаар багцын автозамын хучилтыг хийж дуусган 7 дугаар сарын 10-15-ны хооронд зорчих хөдөлгөөнийг нээнэ" гэв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын зургаан гэхэд нэгдүгээр багцын замыг нээсэн. Ингэснээр эхний төслийн 130 км зам бүрэн хатуу хучилттай болж байна.