Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Иргэд урьдчилаад асуумжаа цахимаар бөглөөд ирчихвэл цаг хэмнэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-аас байгуулагдсан Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

"Одоо ажиллаж байгаа дархлаажуулалтын цэгүүд хангалтгүй байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн оочерийн менежмент муу байна. Ялангуяа асуумж бөглөх үйл явцад нэлээд минутыг зарцуулж байна. Тийм учраас бид холбогдох хүмүүст хэлж байгаа. УОК-ын даргатай уулзахдаа хэлж сануулах гэж байна. Иргэд урьдчилаад асуумжаа цахимаар бөглөөд ирчихвэл цаг хэмнэнэ. Миний хувьд дархлаажуулалтын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн бодолтой явдаг хүн. Дархлаажуулалтын хариуцлагыг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тийм учраас Засгийн газраас дархлаажуулалтын асуудлыг илүү нарийвчлах шаардлагатай байна" гэлээ.

Японд “Pfizer”-н вакцинаас харшилсан тохиолдол бүртгэгдэв
Японд “Pfizer”-н вакцинаас харшилсан тохиолдол бүртгэгдэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.