Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт тулаанд сургасан тахиа эзнээ хөнөөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Энэтхэгт азарган тахиа сургаж, бооцоотой тулалдуулдаг хууль бус тэмцээнүүд зохиогдох болжээ. Тахианы сарвуунд хутга бэхэлж, тулааныг ширүүн өрсөлдөөнтэй болгодог байна. Тэгвэл саяхан энэ аргыг ашиглан сургасан тахиа нь эзнээ хөнөөжээ.

Энэтхэгийн өмнөд бүсийн Телангана мужийн Каримнагар дүүрэгт оршин суудаг эрэгтэй сургасан тахианыхаа хойноос хөөх үедээ хөлийнхөө гол судсыг зүсүүлсэн байна. Иймд их хэмжээний цус алдсан эрэгтэй эмнэлгийн тусламж авч амжилгүй нас баржээ.

Эзнийхээ аминд хүрсэн тахиаг орон нутгийн цагдаагийн газарт хэсэг байлгасны дараа ферм рүү илгээсэн байна. Хохирогч тосгондоо тахианы тулаан хууль бусаар зохион байгуулдаг 16 хүний нэг байсныг шалгаж тогтоожээ. Мөн бусад 15 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байгаа юм. Тэднийг хууль бус бооцоот тэмцээн зохион байгуулснаас гадна хүн амины хэрэгт холбогдуулан шалгах юм.

Тахианы сарвуунд 7.5 см урт хутга бэхэлсэн байдаг гэнэ. Амьтны эрхийг хамгаалагчид ийм арга хэмжээний эсрэг идэвхтэй тэмцдэг ч жил бүр олон мянган тулаанч тахиа тэмцээний үеэр үрэгддэг байна.
"Аавыгаа зарна" гэсэн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.