Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дүрэмтэй хөзөр зам тээврийн осол, гэмт хэрэг буурахад нөлөөлсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 3 секунд
Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг нүдлүүлэх зорилготой.

Нүүрс тээврээс үүдэн зам тээврийн осол ихээхэн гардаг газар бол Өмнөговь аймаг. Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, жолооч нарт замын хөдөлгөөний дүрмийг нүдлүүлэхээр Өмнөговь аймгийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний дүрэм, анхааруулга бичсэн хөзөр гаргасан талаар бид мэдээлж байсан. Энэхүү хөзрийн талаар тус аймгийн цагдаагийн газраас дараах мэдээллийг авлаа.

Хөзөр бол тээврийн жолооч нарын чухал хэрэглээ.

-ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЭЛ, НҮҮРС ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРТАЙ ХОЛБООТОЙ-

“Өмнөговь аймгийн цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Би хариуцлагатай” аян санаачлан зохион байгуулсан.  Нүүрс тээврийн жолооч нартай болохоор манай орон нутаг онцлогтой газар. Тэдгээр хүмүүст зориулж замын хөдөлгөөний дүрэмтэй 3000 ширхэг хөзрийг хэвлэж, тараасан. Зам тээврийн ослыг бууруулах зорилготой. Хөзөр бол тээврийн жолооч нарын чухал хэрэглээ. Яагаад гэвэл дараалалд удаан зогсохдоо хоёр гурваараа тоглодог тоглоом нь. Улаанбаатар хотод байрладаг хөзрийн эх бэлтгэлээр дагнадаг “Enter Press компаниар хийлгэсэн. Бид жолооч нарын зөрчөөд байдаг дүрмийг голчлон хөзрөндөө оруулахаар ажилласан.  

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын гэмт хэрэг өсөлттэй байсан.  “Би хариуцлагатай” аяныг 2020 оны арваннэгэн сараас энэ оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд он дамжиж зохион байгуулсан. Энэ хугацаанд зам тээврийн осол, гэмт хэрэг 22 нэгжээр буюу 45.5 хувиар буурсан, эерэг сайн үзүүлэлттэй байна.

Иргэд идэвхтэй, эерэг байдлаар хүлээж авч байна

-ИРГЭД ИДЭВХТЭЙ, ЭЕРЭГ БАЙДЛААР ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА-

Өмнөговь аймгийн хэмжээнд зам тээврийн осол гэмтэл, зөрчил нүүрс тээврийн жолооч нартай холбоотой гардаг. Тийм учраас энэ чиглэл рүү ажиллах шаардлага гарсан.

Дөрвөн жилийн хугацаатай, Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих нэгдсэн хөтөлбөр гэж байдаг. Үүнийг “Тавантолгой”, “Говийн Оюу” зэрэг компаниуд ивээн тэтгэдэг. Энэ ажил ч мөн эдгээр компанийн санхүүжилтээр хийгдсэн.

Ханбогд сумын Цогтцэций цагдаагийн хэлтэс, Гурвантэс сумын цагдаагийн тасгуудын алба хаагчид жолооч нарт хөзрөө үнэгүй тараасан. Иргэд идэвхтэй, эерэг байдлаар хүлээж авч байна” гэлээ.

Цагдаагийн алба хаагчид жолооч нарт хөзрөө үнэгүй тараасан.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын гэмт хэрэг өсөлттэй байсан.

 

Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой хуудсуудыг “Facebook”-ээс хаав
Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой хуудсуудыг “Facebook”-ээс хаав
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.