Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КОВИД-19 вакцинтай холбоотой худал мэдээлэл тараахгүй байхыг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд
Caption

Коронавирусийн эсрэг ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцинтай холбоотой худал ташаа, баталгаа нотолгоогүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараахгүй, хариуцлагатай байхыг уриалж байна. 

Энэ тухай Зөрчлийн хуульд тусгайлан заасан байдаг. 

Зөрчлийн хуулийн 5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих

1.Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан. 

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэл мэдээлэл

Д.Сумъяабазар: Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас сулруулна
Д.Сумъяабазар: Хатуу хөл хориог хоёрдугаар сарын 23-наас сулруулна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.