Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хойд Солонгосын гурван хакер 1.3 тэрбум ам.доллар хулгайлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 46 секунд
Caption

АНУ-ын Хууль зүйн яамнаас Хойд Солонгосын гурван хакерыг 1.3 тэрбум ам.долларын хулгай хийх схемд оролцсон хэргээр буруутгаж байгааг cbs.com мэдээллээ. Хакеруудын халдлагад дэлхийн олон банк, энтертайментийн компаниуд өртсөн байна. Эдгээр хакерууд бууны оронд компьютерийн гар ашиглан, бэлэн мөнгөний оронд крипто валют хулгайлсан хэмээн АНУ-ын ерөнхий прокурор Жонн Демерс мэдэгджээ. Прокуроруудын үзэж байгаагаар энэ ажиллагаа 2009 оны 9 сараас 2020 оны 12 сар хүртэл үргэлжилсэн аж.
Умард Солонгосын цэргийн тагнуулын ажилтнууд болох Жон Чан Хёк, Ким Ил болон Пак Жин Хёк нар энэхүү хэргийг зохион байгуулсан бөгөөд хохирогчдын компьютерууд руу нэвтрэн мөнгө, криптовалют болон БНАСАУ-ын стратегийн зорилгод шаардлагатай мэдээллүүдийг хулгайлсан гэжээ.
Сони компаниас гадна АМС кино театрын сүлжээ, санхүүгийн байгууллагууд, криптовалютийн компаниуд, онлайн казино, батлан хамгаалахын гэрээлэгч компаниуд, эрчим хүчний компаниуд болон хувь хүмүүсийг хакерын байна. Түүнчлэн Вьетнам, Бангладеш, Тайвань, Мексик, Мальта болон Африкийн хэд хэдэн банкнуудаас компьютерийн системд нэвтрэн хуурамч мэдээлэл илгээх замаар 1.2 тэрбум ам.долларыг хулгайлахдаа оролдсон ажээ.
Хакерууд хэдийгээр баригдаагүй байгаа ч АНУ-ын прокурорууд 30 жилийн хорих ял төлөвлөөд байна. Түүнчлэн хакеруудад тусалсан, мөнгө угаасан хэргээр АНУ, Канадын иргэншилтэй Галеб Алаумари гэгчийг яллаад байна. Тэрбээр гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Малын хорогдлын 56 хувийг ямаа эзэлж байна
Малын хорогдлын 56 хувийг ямаа эзэлж байна
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.