Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Агаарын бохирдлын нөлөөний талаар шинжээчийн дүгнэлт гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Үндэсний аудитын газар нь ҮАГ-21/01 дугаартай “Засгийн газраас агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зарцуулсан хөрөнгийн ашиглалт, үр нөлөө”-нд аудит хийж эхэлжээ. Энэхүү хийж буй гүйцэтгэлийн аудитын хүрээнд улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ үр нөлөөтэй эсэх, агаарын чанар болон агаар, орчны бохирдол хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөлд шинжээчийн дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна. Тиймээс мэргэжлийн буюу мэргэшсэн байгууллага, хуулийн этгээд, хувь хүн /баг/-ийг саналаа ирүүлэхийг урьж, сонгон шалгаруулалт зарлажээ.  

Эрх баригчдын зүгээс агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан гэх мэдэгдэл хийж байгаа ч агаарын чанарын үзүүлэлтээс харвал агаар дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. 

Ахмад настнууд коронавирусээр өвчлөх нь ихсэж байна
Ахмад настнууд коронавирусээр өвчлөх нь ихсэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.