Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахмад настнууд коронавирусээр өвчлөх нь ихсэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Нийслэлд халдварын 11 голомт өндөр идэвхтэй байгаа бөгөөд тархвар зүйн судалгаагаар, цаашид голомтын цар хүрээ нэмэгдэх хандлагатай байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр анхаарууллаа. 
Тэрбээр, Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан гадуур хөдөлгөөн нэмэгдэж байгааг дурдаад, сүүлийн үед халдвар авсан өвчтөнүүдийн ихэнх нь ахмад настай, архаг өвчтэй хүмүүс байгаа бөгөөд хүндээр өвдөж эрчимт эмчилгээний тасагт хэвтэх нь ихсэж байгааг хэллээ. Тиймээс Цагаан сарын баяраар айлд зочлохгүй байх, хүн урихгүй байхыг сануулж "Цахимаар золгоё" уриалга дэвшүүллээ.
Халдварын голомтыг цомхотгох ажилд эрүүл мэндийн 2400 гаруй ажилтан ажиллаж байна. Нийслэлд халдварын өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗӨСҮТ-өөс 14 обьектын 3867 мкв талбайд эцсийн ариутгал хийжээ. Мөн ЗӨСҮТ-ийн нүүдлийн авто лаборатори Гашуунсухайт боомтод 128 уртын тээврийн жолоочид шинжилгээ хийхэд сөрөг гарчээ.
Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, коронавирустэй холбоотой зөвлөмж, мэдээлэл өгөх тусгай дугаарын долоон утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2458 иргэн ханджээ.

Улаанбаатар хотод 34 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
Улаанбаатар хотод 34 коронавирусний шинэ тохиолдол илэрлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.