Брүүклин Нэтс багийн холбон тоглогч Кайри Ирвинг өнгөрсөн жилийн тавдугаар сард цагдаагийн албан хаагчийн гарт амиа алдсан Жорж Флойдын гэр бүлийнхэнд шинэ байшин худалдан авч өгчээ. Энэ талаар Флойдын дотны найз Стефэн Жексон хэлжээ.
Мөн тэрээр Кайригийн шинээр худалдан авч өгсөн байшингаас гадна реппэр Лил Вейний мененжер Флойдын гэр бүлийнхэнд мерседэс бенз машин авч өгсөн талаар дурджээ.
Кайри Ирвинг багийнхаа сүүлийн хэдэн тоглолтод хувийн шалтгааны улмаас оролцоогүй бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр арьс өнгөний үзлийн эсрэг идэвхтэй тэмцэж байгаа аж.