Томуугийн вакцинжуулалтад 5 хүртэлх насны хүүхэд болон жирэмсэн ээжүүдийг хамруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 35 секунд

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөлөө. Энэхүү вакцинжуулалтад жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулдаг.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, томуугийн улиралд нийт 300.000 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 6 сартайгаас сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 30 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулжээ.

ЭМЯ-ны мэдээлснээр томуугийн вакцинжуулалт наймдугаар сараас эхэлсэн байна. Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр томуугийн вакцинжуулалт хийгдэж байгаа аж. Тухайлбал, төмөр замын 41, 63 дугаар байрны урд байрлах Ангирмаа ӨЭМТ-өөс вакцинжуулалтын идэвх, хамрагдалт хэр байгаа тухай лавлахад "Манай өрхийн эрүүл мэндийн төвд томуугийн вакцинжуулалт хийгдэж байгаа. 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдийн хамрагдалт сайн байна. Мөн жирэмсэн ээжүүд 16 ниделээс дээш бол томуугийн вакцинд хамрагдана" гэлээ.

Томуугийн вакцинжуулалтаас гадна иргэдийн хувьд амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга болохыг эмч, эмнэлгийн байгууллагуудын төлөөлөл зөвлөлөө.

Ч.Лодойсамбуу: Монгол Улсын төсөв 1995 оноос хойш 200 дахин өссөн. Монгол төрийн бодлого буруу байгааг энэ тоо хангалттай харуулж байна
Ч.Лодойсамбуу: Монгол Улсын төсөв 1995 оноос хойш 200 дахин өссөн. Монгол төрийн бодлого буруу байгааг энэ тоо хангалттай харуулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!