
Монголын CS2-ийн төлөөлөл The Mongolz Өнөөдөр 19:30 цагаас дэлхийн шилдэг багуудын нэг Natus Vincere (NaVi)-ийн эсрэг ESL Pro League Season 22 тэмцээний хасагдах шатны шийдвэрлэх тоглолтод оролцоно.
Энэ тоглолт хоёр багийн хувьд маш чухал ач холбогдолтой. Учир нь хожил байгуулсан баг шигшээ шатанд шалгарах бол, хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
The Mongolz өмнөх шатанд Францын Gentle Mates багийг 2-0 харьцаатай илүүрхэн ялж, тэмцээнийг 2-2 гэсэн амжилттайгаар үргэлжлүүлж байна. Ийнхүү тэд өнөөдрийн тоглолтод дахин нэг ялалт байгуулж чадвал ESL Pro League Season 22-ийн шигшээ шатанд шалгарах эрхээ авч, Монголын eSports-ийн түүхэнд дахин нэг шинэ хуудсыг нээх юм.