Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн томилогдсонтой холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал салбараа цэвэрлэж, зарим албан тушаалтнуудыг чөлөөлөх үүрэг өгсөн.
Одоогоор тус яам албан ёсны Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Тодруулбал, өмнө нь ажиллаж байсан Н.Мягмар ЗГХЭГ-ын дарга болон СЕХ-ны даргаар томилогдсон тул түүний оронд Б.Батбямба үүрэг гүйцэтгэж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдох хүртэл хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоогоор түр орлон гүйцэтгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэр гарлаа.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!