
Зуншлагын байдал долоодугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд муу, 40 гаруй дунд байна.
Тодруулбал, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу байгаа аж. Харин Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдын нутгаар сайн байна.
Харин бусад нутагт дунд зэрэг байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!