ДААГА: Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 58 секунд

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан намын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын дааганы уралдаан болж, бариандаа орлоо. Дааганы уралдаанд 310 даага бүртгүүлснээс 199 нь гараанаас гарчээ.

-Түрүү магнайд: Хэнтий аймгийн Норовлин сумын уяач Н.Ариунбилэгийн хурдан хээр даага

-Аман хүзүүнд: Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын хүрэн даага,

-Айргийн гуравт: Архангай аймгийн Хотонт сумын харьяат тод манлай уяач Д.Лхагвасүрэнгийн зээрд даага,

-Айргийн дөрөвт: Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын уяач Б.Жамбалхүүгийн сартай хээр даага,

-Айргийн тав: Төв аймгийн Борнуур сумын Ц.Нарангэрэлийн хүрэн даага хурдаллаа.

Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан үзлээ
Төрийн гурван өндөрлөг соёолонгийн уралдаан үзлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!